Ардчилсан намынхан завсарлага авав

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Ардчилсан намынхан завсарлага авав

Ардчилсан намынхан завсарлага авав
Өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2010 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тодотголыг хэлэлцэх талаар хоёр намын бүлэг тойргийн чанартай нэмэлт санал гаргахгүй. Мөн төсвийн тодотгол дээр хүүхдийн мөнгө олгох талаар нээлттэйгээр үлдээн, чуулганаар хэлэлцүүлэхээр тохирсон аж. Харин байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээгүй тул Ардчилсан намын гишүүн Н.Батбаяр “Ардчилсан нам хүүхдийн мөнгийг төсвийн тодотгол дээр тусгахын тулд нэг сарын турш завсарлага авсан. Гэтэл төсвийн тодотгол дээр хүүхдийн мөнгийг тусгаагүй тул Ардчилсан намын бүлэг завсарлага авч байна” хэмээв. Байнгын хорооны дарга “Бүлгийн даргаа оруулж ирээд завсарлага авч болно” гэсэн боловч тэрээр “Завсарлага авахыг зөвхөн бүлгийн дарга авна гэсэн заалт байхгүй. Бүлгийн байрь суурь тодорхой байгаа тул энэ асуудал дээр завсарлага авна” гээд хуралдааныг орхин гарсан юм. Уг төслийг үдээс өмнө Нийгмийн бодлогын байнгын хороогоор УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн шийдвэр гаргасан тул удахгүй чуулганаар хэлэлцэх юм. Ингэснээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хоёр дахь завсарлагаа аваад байна. Өмнө нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдааныг хаалттай горимд шилжүүлэхийн өмнө Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр Д.Алтайг томилох тухай асуудлыг авч хэлэлцэхээр болж, дүгнэлтээ танилцуулсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан юм.

Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж