
Тус судалгаанд “Taser” цахилгаан буу нь 50,000 хүртэл вольтийн цахилгаанаар цохидог нь хүний зүрхэнд маш их эрсдэл учруулдаг тул аюултай гэж дурджээ. Харин “Taser International” компани манай цахилгаан буунаас болж үхсэн хүн байхгүй гэж мэдэгдсэн. “Манай буунаас болж хүн үхсэн гэх нь үндэслэлгүй. Зарим тоо баримт байдаг ч тэдгээр нь нарийн тогтоогдоогүй” гэж “Taser International Inc” компанийн хуульч Дэвид Нийвс Канадын Бритиш Колумбын шүүгч Роберт Сювелд ярьсан байна.
2007 онд Ванкуверын олон улсын нисэх онгоцны буудал дээр цагдаа Польшийн цагаач иргэн Роберт Дзиекансгийг “тейзердсэнээс” болж нас барсны дараа Бритиш Колумб муж энэ талаар шалгаж эхэлжээ. Цагдаа нар Дзиеканскийг тейзерээр зургаан удаа буудсан ч түүний үхлийн шалтгаан чухам яг юу байсныг одоо болтол тогтоож чадаагүй. Энэ явдлыг тэнд байсан нэг хүн видеонд бичсэнийг тухайн үед дэлхий дахин үзсэн юм. Робертын үхлийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд эцсийн шийд гаргах хүртэл цагдаа нарыг “тейзэр” хэрэглэхээ бууруулахыг зөвлөсөн байна.
АНУ-ын Калифорн хотод байдаг тус компанийн цахилгаан бууг ихэвчлэн хууль сахиулах байгууллагын ажилтнууд хэрэглэдэг ч АНУ-ын иргэд хувьдаа худалдаж авах эрхтэй байдаг. Тейзерийг шүүмжлэгчид тус зэвсэг амь насанд халтай гэж үздэг бөгөөд Тейзертэй холбоотойгоор Канадад 25 хүн, АНУ-д 300 орчим хүн нас барсан гэж үздэг байна.
Т.Бадрах