
Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулах нь тус салбарт тулгамдаад байгаа олон асуудлыг нааштай шийдвэрлэхэд сайнаар нөлөөлөх болно гэж тус салбарын яамны сайд танилцуулах бичигтээ бичсэн байна. Шинэчлэл хийснээр Энэтхэгт хоёр оронтой тоонд хүрээд байгаа инфляцийг бууруулахад сайнаар нөлөөлнө гэж Засгийн газрын албаны хүмүүс ярьсан байна. Одоо мөрдөгдөж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар гадаадын том хөрөнгө оруулагчдыг жижиглэнгийн худалдааны салбарт хөрөнгө оруулалт хийхийг хориглодог юм. Энэ нь тус улсын 500 тэрбум ам.долларын багтаамжтай жижиглэнгийн худалдааны салбар дахь дотоодын худалдаачдыг хамгаалах арга хэмжээ гэж тооцогддог юм.
АНУ-ын “Wal-Mart”, Их Британийн “Tesco”, Францын “Carrefour” зэрэг том супермаркетууд тус улсыг дотоодын жижиглэнгийн худалдааны салбараа олон улсын хөрөнгө оруулагчдад нээхийг шахсаар ирсэн. 1.2 тэрбум хүнтэй зах зээл дээр, дундын зуучлагчаар дамжуулуулалгүй бүтээгдэхүүнээ зарахыг гадаадын том сүлжээнүүд их сонирхдог. Энэ хэлэлцүүлгийг эхлүүлж байгаа нь Энэтхэгийн Засгийн газар энэ секторыг гадаадын хөрөнгө оруулалт хийхэд зориулж чөлөөлөх сонирхолтой байгааг илтгэж байна гэж үзэж байна.
Т.Бадрах