Инфляцийг нэг оронтой тоонд барих аугаа амлалт

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Инфляцийг нэг оронтой тоонд барих аугаа амлалт

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ МУУГААР ЗӨГНӨХ НЬ  ХЭНД АШИГТАЙ ВЭ

Дэлхийн банкнаас “Монгол Улс 2008 оныхоос ч хүнд байдалд ор­­­но, инфляци 25 хувиас ч давж мэд­­нэ” хэмээн мэдээлсэн.  Харин Мон­голбанкны мэдээллээр энэ үзүү­лэлт 13-14 хувьтай байгаа, цаа­шид нэг оронтой тоонд барих бо­ломж­той хэмээж байна. Энэ бол зөвхөн Мон­голбанкны ч байр суурь биш. Яагаад гэвэл УИХ “Төрөөс мөн­гөний бодлогын талаар  2011 онд ба­­римтлах үндсэн чиглэл”-ийг бат­лахдаа асуудлыг олон талаас нь хан­галт­тай хэлэлцээд Монголбанкинд инф­ляцийг нэг оронтой тоонд тогтоон барих үүрэг өгчихсөн. Тэгэхээр энэ нь УИХ-ын ч байр суурь мөн. Гэ­тэл яагаад Дэлхийн банк дээрх тоон үзүүлэлтээс хоёр дахин давсан таа­маглал дэвшүүлж үүнийгээ олон ний­тэд албан ёсоор мэдээлэх болов. Ийм мэдэгдэл хийснээрээ инфляцийн хү­лээлт үүсгэж болох уу, энэ нь ямар хор холбогдолтой вэ гэдгийг тэд мэдэж байгаа. Нөгөөтэйгүүр Дэлхийн банк ийм том мэдэгдэл хийхийн тулд эхлээд Монголбанктай зөвлөлдөж нэгд­­сэн байр суурьтай байх ёстой бо­лов уу. Эс тэгвээс олон нийтийн дунд Дэлхийн банкны хэлсэнчлэн инфляци 25 хувьд хүрэх үү, эсвэл УИХ-аас ба­талснаар, Монголбанк хүлээсэн үүр­гийнхээ дагуу инфляцийг нэг орон­той тоонд барьж чадна гэдэгт итгэх үү гэсэн зөрүүтэй ойлголт үүсч байна. Энэ зөрүү бага биш байна шүү дээ. Ту­хайлбал 10-14, эсвэл 25 түүнээс дээш хувь гэдэг чинь хэтэрхий хол зө­рүү байгаа биз дээ. Хэнд нь итгэх вэ. Хэрэв мартаагүй бол өнгөрсөн оны дө­рөв­дүгээр сард ОУВС, Дэлхийн банк­наас “төрийн ал­бан хаагчдын ца­линг 30 хувиар нэм­бэл оны эцэс гэхэд инфляци 30 хувьд хүрнэ” гэ­сэн таамаглал дэв­шүүлж байсан. Гэвч Засгийн га­зар төрийн ал­бан хаагчдын ца­лин­гаа 30 хувь нэм­сэн. Мөнгөний ний­лүүлэлтийн хэм­жээ­гээ 67 хувиар өс­гөлөө. Тэгсэн хэр­нээ мөнгөний бод­логын хүүгээ хэ­вээр байлгасан. Оны эцэст инфляци 14 хувьтай гар­лаа. Үнэхээр гад­ны зөвлөгөөг да­гаж мөнгөний бод­логын хүүгээ нэ­мэгдүүлсэн бол яах вэ. Хэн хохирох вэ. Тэгэхээр тэд дан­даа зөвийг зөг­нө­дөггүй, зөвлө­дөггүй л байгаа биз дээ. Эндээс Мон­голын эдийн зас­гийг байн­гын айдас­тай байлгаж, зээ­лийн бод­ло­гын хүрээг нь хумьж байх гадны со­нир­хол байна, тэд зөвлөгөө өгөх эрх бүхий бай­гуул­ла­гуудад захиалдаг юм биш байгаа гэ­сэн хардлага тө­рөх­гүй байна гэж үү?

Монголбанкны удирдлагууд УИХ-аас гарсан шийдвэрийг биелүүлж бай­на. Хуулиараа тийм үүрэгтэй. Тэд инфляцийн хүлээлт хаана үүсч мэдэхээр байна, тэр хүлээлтийг сулруулах, үгүй хийх үүргийг бас хүлээдэг. Гэ­тэл тэдэнтэй зөвлөлдөхгүйгээр хү­лээлт бий болгохуйц, олон нийтийг цо­чир­дуулах мэдэгдэл хийсэн Дэлхийн банкны дүгнэлтийг хэн захиалсан нь бас сонин. Монголбанк тэдний зөв­лөс­нөөр мөнгөний бодлогын хүүгээ хатуурууллаа гэж бодъё. Тэр­тэй, тэргүй чамлалттай байгаа зээлийн хэмжээ буурна. Ажлын байр хумиг­дана, нэмүү өртөг үйлдвэрлэх хүрээ ч улам давчуу болно. Тэгэхээр зөвхөн БНХАУ-аас бараа зөөж, Эрээний захад орлого оруулахаас өөр эдийн зас­гийн идэвхжилгүй бол­но. Энэ хэнд ашигтай юм бэ. Ийм мөрөөдөл агуулснаас инфляцийн хүлээлтийг буй болгож, байхгүй эрс­дэлээр айлгаад байна уу гэсэн ха­риулт л олдох гээд байна. Ха­рин Монголбанкныхны хувьд нөх­цөл байдлыг өөдрөгөөр харж, “Инфляци бол мангаа биш. Одоо инфляцийг бус эдийн засгийн өсөл­тийг онилох цаг болсон” гэж үзэж байгаа ажээ. Төсвийн алдагдалд да­рамт­луулан хүнд байдалд орсон орнуудын аврагч болсон дээрх бай­гуул­лагуудад “баригдаж, хүлэгд­сэ­нээрээ” эдийн засгаа тэлэхээс айсан нөхцөл байдалд олон жил явж ирсэн нь үнэн. Харин одоо УИХ өөрсдөө төсвөө алдагдалтай баталсан, төрөөс баримтлах мөнгөний бодлогын үнд­сэн чиглэлээ тодорхойлсны хувьд үүнээс гарах арга замаа өөрийнхөөрөө шийдье гэж байна.

Монголд инфляци өсөх хамгийн том шалтгаан нь экспортын бараа бү­тээг­дэхүүн, тэр тусмаа алт, зэсийн ханшийн гэнэтийн уналт, эсвэл “мах­чин” монголчуудын гол хүнс болсон махны хомсдол, цас зудны аюул зэр­гээс үүдэлтэй байсан. Энэ бүхнээс хэр­хэн урьдчилан сэргийлэх, саад тотгор учирвал юугаар, яаж нөхөхөө ч зөв тодорхойлсон байхад  нь эрсдэлтэй учрахаас айж эдийн засагтаа хориг тавих хэрэггүй. Яагаад гэвэл бидэнд тохиогоод байгаа боломж мөнх бус. Түү­нийг одоо л ашиглаж үл чадвал цаа­­шид дахин олдохгүй ч байж мэднэ. До­тоод гадаад мөнгөний урсгал идэвх­­тэй, банк санхүүгийн орчин харьцан­гуй тогтвортой байна. Монгол Улсын гадаад валютын нөөц нэг их наяд гаруйд хүрсэн, валютын ханш тогтвортой, эдийн засагт боломжийн ахиц гарч байгаа зэрэг сайн талаа түшиж зөв бодлого явуулбал инф­ля­цийг нэг оронтой тоонд барих, мөн­гөний бодлогын хүүг нэг түв­шинд барих зэрэг нь мөрөөдлийн зо­рилт биш. Энэ бол төрийн эрх ба­рих дээд байгууллагаар баталж Мон­гол­банкинд үүрэг болгосон хууль ёсны шийдвэр. Харин үүний нөгөө талаас батлагдахгүй таамаглал, албан ёсны бус эх сурвалжийн дүгнэлтээр олон ний­­тэд хариуцлагагүй мэдэгдэл хийх явдал нь цаанаа ямар зорилго агуулж буй нь тодорхойгүй байна. Бид өөрсдөө үйлдвэрлэж, зээл авч, мөн­­гө босгохгүйгээр ард түмний амьжир­­гааг сайжруулах гарц байхгүй. Яагаад монгол хүн зээл аваад орон сууц­­тай болж, амьдрах орчин нөхцө­лөө сайж­руулж, сурч боловсорч бо­лох­гүй гэж. Үүнээс зайлсхийхэд хүргэж, айлгаж түгшээдэг уламжлалт сэт­гэхүйнээс нь салгаж байж л амьжиргаа нь сайжир­на, хуримтлал бий болно. Чам­лалттай байгаа хуримтлалын хэмжээ өснө.

Эдийн засгаа өөрсдийн гараар хумьж боомилоод тэднээс гуйж амьд­рах, эсвэл зөвхөн хил залгаа хөр­шүү­дээс зөөж амь зогоох бодлоготой төр байж болохгүй. Монголбанкинд ит­гэл, зориг, боломж, зорилго байгаад түүн­дээ эзэн болохоор зорилт тавин ажиллаж байгаад нь баяр хүргэмээр байна. Засгийн газар, Монголбанкийг бодлогоор дэмжихийн зэрэгцээ ядуур­лыг бууруулах, зээлийн бодлогын арга хэмжээ зэргээр дэд бүтцийн та­лаас нь дэмжиж  өмнөх он жилүүдэд гарсан алдааг засч залруулан ажил­лаваас ирэх оны эцэст эдийн засгийн өсөлт үсрэнгүй ахиц гарах олон боломж нээлттэй. Нөгөөтэйгүүр Мон­голын эдийн засгийг хөгжүүлэхэд монголчуудын толгой хангалттай хүрэл­цэнэ гэдгийг ч Монголбанкны өнөөгийн удирдлагуудын шийдвэртэй алхам нотолно хэмээн найдаж байна.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж