“Цэнхрүүд” Халактай дөрвөн жилийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

“Цэнхрүүд” Халактай дөрвөн жилийн гэрээ байгууллаа

“Сэнт Льюис Блус” баг хаалгач Ярослав Халактай дөрвөн жилийн шинэ гэрээг үзэглэж байгаа гэнэ. Энэ зуны дуулиантай солилцооны наймаа эзэн болсон 25 настай Халак зургадугаар сарын 17-нд плей-оффын бүтэлгүйтлийнхээ дараачаар Сэнт Льюист ирээд байсан билээ.
“Монреал Канадианс” багийн хаалгыг манахдаа 26–13–5 гэсэн амжилтыг үзүүлсэн Халак хаалтынхаа хувиар тус лигийн дөрөвдүгээр байрт жагсч байсан юм.
Монреал плей-оффт дорнод бүсийн наймаар шалгарч, эхний шатанд “Вашингтон Капиталс”-ыг, дараагийн шатанд “Питсбург Пингвинс” хэмээх лигийн хүчирхэг багуудыг цуврал долоон тоглолтод буулган авахад Халакийн гүйцэтгэсэн үүрэг асар их.
“Капиталс” багт 4-1 харьцаатай хожигдож явахад Халак үлдсэн гурван тоглолтод өөрт ирсэн 134 цохилтоос ердөө гурвыг алдсанаар багаа энэ амжилтанд хүргэсэн юм.
Мөн энэ үеэр “Блус” нэг жилийн гэрээг довтлогч Кам Янсентэй, хоёр жилийн гэрээг ахмад хамгаалагч Карло Колайаковотой хийж байгаа юм. Колайаково өнгөрсөн улиралд өөрийн хамгийн өндөр амжилтыг үзүүлж, 32 оноо авахдаа долоон гоол оруулж, 25 удаа гоолын ашигтай нөхцлийг бүрдүүлж өгсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж