
Уг нь боломжийн сайн тоглогчдыг өндөр үнэтэй гэрээгээр авч, бүр драфтын номер нэг сонголтын тоглогчийг нэмсэн ч ялагдагч шинж чанартай энэ баг дахиад л өөдөлсөнгүй. Ингээд л бүх бурууг дасгалжуулагчдаа тохож зайлуулсан нь тэр.
Харин одоо амжилтаар цангаж байгаа залуусыг дасгалжуулах хүндхэн үүргийг дасгалжуулагч Винни дел Негрод үүрүүлэхээр болсон тухай түүний төлөөлөгч Лон Роусен мэдэгджээ.
Баг болон дасгалжуулагчийн гэрээ нэлээд олон жилийн хугацаатай хийгдэж байгаа талаар Yahoo! Sports мэдээлсэн ч яг тодорхой зүйлийг дурдсангүй.
Хоёр улиралд 82-82 гэсэн амжилтыг “Чикаго Буллс”-т үзүүлж, плей-оффт дараалан шалгарч байсан Негротой гол өрсөлдөөнийг “Даллас Маверикс”-ын туслах Двейн Кейси үзүүлж байсан.
Дел Негро болон “Клипперс”-ийн эзэмшигч Дональд Стерлинг болон бусад албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт уулзалдсанаар энэ гэрээний эхлэл тавигдсан байна.
Негро эхний жилдээ 2,3 сая ам.доллараар цалинжих урьдчилсан мэдээлэл мөн гарчээ.