Өнөөдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр байсан боловч тодруулах зүйл байгаа гэх шалтгаанаар ирэх намрын чуулган хүртэл хойшлуулахаар болсон байна. Энэ нь байгалийн цогцолбор газрын бүсэд хамаарагдсан зарим эдэлбэр газрын иргэдийн газар өмчлөх эрхийг хангахын тулд хилийн цэст өөрчлөлт оруулах тухай төсөл байсан юм. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж Засгийн газрын өргөн мэдүүлсэн анхны хувилбараар нь чуулганаар хэлэлцүүлэхээр болсоноор хуралдаан өндөрлөлөө.
Б.Энхмандах
Б.Энхмандах