Өнөөдөр өглөө есөн цагаас эхэлж Үндсэн хуулийн Цэц Монгол Улсын Засгийн газрын дөрөвдүгээр сарын 1-ны өдрийн 86 дугаар тогтоол нь хууль зөрчсөн талаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцэд иргэн Г.Мөнхгэрэл гомдол гаргасаны дагуу хуралдсан байна. Засгийн газрын дээрхи тогтоол нь тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалын хайгуул хийхтэй холбоотой тогтоол байсан аж. Харин Үндсэн хуулийн Цэц 2009 оны 4 дүгээр сарын 1-ны тогтоол нь хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Ингэснээр иргэн Г.Мөнхгэрэлийн гаргасан өргөдөлийн дагуу шийдвэрлэж буй юм.
Б.Алт
Б.Алт
Холбоотой мэдээ