Л.Гүндалай гишүүнээс “болж”, хуралдаан завсарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай гишүүнээс “болж”, хуралдаан завсарлалаа

Л.Гүндалай гишүүнээс “болж”, хуралдаан завсарлалаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Улсын ерөнхий прокурор Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх хүсэлтээ мэдүүлэх үед “гэнэт” УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай холбогдох хэрэг гарч ирж, хуралдааныг улаан хэрүүл үүсгэн, тараахад хүргэсэн байна. Одоо Хууль зүйн байнгын хорооны хуралдаан түр завсарлаад байгаа бөгөөд үдээс хойш үргэлжлэн орохоор болоод байна.

Хуулиараа бол дээрх хурлаар зөвхөн Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг авч хэлэлцэх байсан аж. Гэвч Авлигатай тэмцэх газар өмнө нь УИХ-ын гишүүн Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайд байхдаа албан тушаалаа хэтрүүлэн, улсын хөрөнгийг шамшигдуулсан гэсэн үндэслэлээр шалгаж байсан бөгөөд энэхүү хавтаст хэргээ дахин сэргээж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оруулсан нь гишүүдийг алмайруулж, хоёр тал болоход хүргэж, арга буюу хуралдааныг дахин хуралдуулахад хүргэжээ.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж