Жүжигчин Lindsay Lohan-ы 2007 онд согтуугаар машин жолоодсон хэрэгт нь холбогдуулсан шүүх хурал Лос-Анжелес хотноо болж өнгөрсөн.
Шүүх хурлыг даргалсан шүүгч Marsha Revel 23 настай жүжигчин бүсгүйд гурван жилийн тэнсэн харгалзах ял өгөх ялын тогтоол гаргасан ба ялын хугацаанд
долоо хоног тутам архи, согтууруулах ундаа болон мансууруулах үйлчилгээтэй эмийн сорил өгч байх шийдвэр гаргасан. Мөн цусан дах алкоголийн хэмжээг хянах тусгай бугуйвч зүүж, архины эмчилгээнд явахыг үүрэг болгосон билээ. Хэрвээ шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд түүний тэнсэн харгалзах ялыг хүчингүй болгож, шоронд хорих шийдвэр гаргана гэдгээ сануулсан. Мөн долдугаар сарын 7-нд дахин шүүх хурал хийж, шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлсэн талаар авч хэлэлцэн эцсийн шийдээ гаргана хэмээн тогтсон.

Өчигдөр төвлөсөн ёсоор шүүх хурал болсон ба шүүхээс жүжигчин Lindsay Lohan-ыг архины албадан эмчилгээнд явуулж, 90 хоног шоронд хорих шийвдэр гаргажээ. Шүүгчийн энэхүү шийдвэрийг жүжигчин ихэд ихэд цочирдон хүлээн авсан ба нулимс дуслуулан уучлалт гуйжээ.
Тэрбээр “Би бүх зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу хийсэн. Өмнө нь би маш их алдаа гаргаж байсан ч одоо би хичээж байгаа” хэмээн ярьсан байна.
Н.НАРАН