УИХ-ын гишүүд бэлгээ тарааж явна

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд бэлгээ тарааж явна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ, Засгийн газрын гишүүд орон нутагт бэлгээ тарааж эхэлжээ. Энэхүү бэлэг нь “Мянгат малчин”, “Сайн малчин” шагналууд билээ. Уг нь уг шагналыг олгох тодорхой болзол байдаг ч ХХААХҮ-ийн сайдыг лоббидож бйаж нэмж авдаг жижшиг тогтоод удаж байна. Тойрогтоо очиж, шагналыг нь гардуулангаа өөрийгөө чамгүй сурталчлаад авдаг сайн дурын энэ ажилдаа эрхэм гишүүд дуртай байдаг. Өмнөх жилүүдэд цагаан сарын дараа эхэлдэг байсан шагнал тараах ажил өнөө жилийн хувьд харьцангуй эрт эхэлсэн. УИХ-ын намрын чуулган завсарлах дөхөж буй ч түүнийг хүлээлгүй яаран хөдөөг зорих гишүүдийн тоо улам нэмэгдсээр байна. Өчигдрийн байдлаар УИХ-ын найман гишүүн орон нутагт ажиллаж байгаа хэмээн бүртгүүлжээ.

       Эх сурвалж:
       “Улс төрийн тойм” сонин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж