Хүүхдийн мөнгийг олгохыг шийднэ | News.MN

Хүүхдийн мөнгийг олгохыг шийднэ

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгийг олгохыг шийднэ

Хүүхдийн мөнгийг олгохыг шийднэ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн болон Мөнгөн тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Уг тогтоолын төслөөр “Монгол Улсын 0-18 насны бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөгийг 2010 оны долдугаар сарын 1 нээс эхлэн олгох”-оор тусгажээ.
Хууль санаачлагчдаас энэхүү хуулийн төслийг санаачлах болсон учир нь “Хүүхдийн мөнгө олгож байсныг цуцалсан нь алдаа байсан. Энэ бодлого нь хүн ам зүйн бодлогын хөшүүрэг юм. Учир нь олгож байсан энэ хугацаанд төрөлт нэмэгдэж байсан” гэв. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй байна. Үдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах бөгөөд хүүхдэд сар бүр мөнгө олгох тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Б.Энхмандах

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж