
Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал Цагаан Ордны ажилтнуудын цалинд төдийлөн өөрчлөлт гараагүй байна. Учир нь жилд 100,000 ам.доллараас дээш цалин авдаг ажилтнуудынхаа цалинг өсгөхгүй, хэмжээнд нь барих шийд Обама гаргасан юм. Цагаан Ордны ажилчдын цалин жилд 21,000-180,000 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Ерөнхийлөгчийн албаны топ 23 туслах жилд 172,000 ам.долларын цалин авдаг байна. Цагаан Ордны нийгмийн асуудал хариуцсан захирал Жулиана Смүүт 150,000 ам.доллар авч байна. Ерөнхийлөгчийн бие хамгаалагч сагсан бөмбөгийн од Регги Лов 100,000 ам.доллар авч байна. Харин арын албаныхан буюу нарийн бичгийн албанхыхны цалин 40,000-60,000 ам.долларын цалин авч байгаа бөгөөд гурван хүн цалингүй ажилладаг гэж бүртгэлд тусгагджээ.
Т.Бадрах