Тогтоолын төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Тогтоолын төслийг дэмжлээ

Тогтоолын төслийг дэмжлээ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.  Уг сангаас иргэдэд  сар бүр мөнгөн тэтгэмж олгож байхаар заажээ.  Энэхүү тогтоолын төслийн талаар зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд төрийн бодлогыг зарчмын хувьд өөрчлөх саналтай байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Алтайгаас “Мөнгийг бэлнээр тараах нь төрийн хамгийн муу менежмент. Энэхүү мөнгөөр 243 мянган Жижиг дунд үйлдвэрийг бий болгох боломжтой. Эдийн засаг  ачаагаа дийлэхгүй унавал хэн хариуцлага  хүлээх юм бэ. Би л лав хариуцахгүй. Бодлого баталсан Ардчилсан нам, Хувьсгалт нам  хүлээнэ шүү” хэмээв. Байнгын хороогоор тогтоолын төслийг ийнхүү хэлэлцэн нэгдсэн чуулганаар оруулан хэлэлцэхийг дэмжин баталсан бөгөөд санал дүгнэлтийг төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр болсон байна.
Б.Энхмандах

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж