Торрес “Челси”-д ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Торрес “Челси”-д ирлээ

“Челси”-гийн фенүүдийг догдлуулсан, дээр нь цаг нь ч тун тулсан наймаа Монголын цагаар өнөөдөр өглөө 07-08 цагийн хооронд явагдлаа. Английн Премьер лигийн түүхэн дэх хамгийн үнэтэй наймааг хийж чадсан Лондонгийн баг Испанийн “Алтан жаал” хожит Фернандо Торресийг эгнээндээ элсүүлж чадлаа. Нийт 75 сая еврог өвлийн цонх хаагдах цагтай зэрэгцэн шилжүүлсэн “Челси” мөн 10 сарын турш хөөцөлдсөн “Бенфика”-гийн төвийн хамгаалагч Дэвид Луисыг өөрийн болгожээ. Гэхдээ Фернадо Торрес дангаараа 58,5 саяд хүрсэн нь Премьер лигийн хамгийн үнэтэй наймаа болжээ. Эдгээр тоглогчид энэ улирлыг дуустал Премьер лиг болоод ФА-ийн цомын тэмцээнд л тоглох болно. Торресийн хувьд “Сандэрланд”-ын эсрэг өнөө шөнө тоглохгүй ч ням гаригт Стэмфорд Брижид “Ливэрпуль”-ийн эсрэг анх удаа Цэнхэр өмсгөлтэй гарч ирэх болно. Тус тоглолтыг Боловсрол суваг телевиз, Score студийн уран бүтээлчид ням гаригийн 23:30 минутаас шууд дамжуулан үзүүлнэ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж