Энэ зун олон шилдэг чөлөөт агентуудын дунд төдийлөн олны хараанд өртөж чадахгүй яваа тамирчин бол Крис Дюхон юм. Тэрбээр өчигдөр “Орландо Мэжик” багтай боломжийн гэрээг хийснээр “Шидтэн”-гүүдийн эгнээнд нэгдлээ. Дюхон энэ багтай дөрвөн жилийн хугацаатай, 15 сая ам.долларын гэрээг үзэглэсэн бөгөөд тун боломжийн гэрээ хийсэндээ баяртай байгаа бололтой. Орландогийн удирдлагууд ч гэрээ хийгдсэний дараа баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн улиралд Дюхон “Нью-Йорк Никс”-т нэг тоглолтод дунджаар 7,5 оноо авч, 5,6 оновчтой дамжуулалт өгсөн амжилттай тогложээ.
Г.БАЯРМӨНХ
SCORE STUDIO
SCORE STUDIO
Холбоотой мэдээ