Булган малгай залгамжлагч болсныг гэрчилнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Булган малгай залгамжлагч болсныг гэрчилнэ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Илийн хүү саяхнаас чамин гоё, булган малгай духдуулах болсон нь 28 настай түүнийг өөрийн эцгээ залгамжлахаар болсныг гэрчлэх шинэ нотолгоо болов гэж  судлаачид үзэж буйг өмнөд солонгосын хэвлэл даваа гаригт мэдээлсэн байна.

28 насны босго алхсан  Ким Жон Ун өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдөр Пхеньяны урлаг судлалын төвд ирэхдээ үзэсгэлэнт гоё, булган малгай өмсч ирсэн ажээ.

Чосун Ильбо сонинд өмнөд солонгосын засгийн газрын нэгэн хариуцлагатан энэ тухай тайлбар хийхдээ “Зөвхөн Ким Жон Илийн тэргүүнд байх зориулалттай, дээд зэргийн чанартай, булган малгайг Ким Жон Ун өмссөн байсанд гол учир нь оршиж байгаа юм. Энэ нь залгамжлагчаар өргөмжлөгдсөн хүний байр суурийг илэрхийлэх нэгэн үзүүлэлт болж байдаг” гэсэн байна.

Хойд Солонгосын бусад удирдагч нар үйлдвэрийн аргаар бөөнөөр нь хийдэг ердийн малгай өмсдөг уламжлалтай ажээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж