
Бронкхорст хэлэхдээ “Миний шигшээдээ хийж байгаа сүүлийн тоглолт надад гайхалтай дурсамж үлдээгээсэй гэж хүсч байна. Ингэхийн тулд би өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх болно. Дэлхийн аваргын цомтой зодог тайлахыг хүсч байна” гэжээ.
Бронкхорстын хувьд 1998, 2006 болон 2010 оны гурван дэлхийн аваргад оролцсон цөөхөн тоглогчдын нэг юм. Мөн тэрбээр үндэснийхээ шигшээ багт хэдийнэ 100 тоглолт хийгээд амжжээ. 1993 оноос мэргэжлийн хөлбөмбөгийн замналаа эхэлсэн Бронкхорст энэ хугацаанд “Фейеноорд”, “Рейнжерс”, “Арсенал”, “Барселона” зэрэг топ зэрэглэлийн багт хүчин зүтгэж, Шотланд, Англи, Испанийн дээд лигийн аварга, Аваргуудын лигийн аварга гэсэн эрхэм алдрын эзэн болсон байна.