Marc Jacobs-ын даашинзтай Victoria

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Marc Jacobs-ын даашинзтай Victoria

Victoria Beckham өчигдөр Францын Nice хотоос  өөрийн төрөлх хот Лондонд ирсэн байна. Онгоцны буудал дээр буухдаа 36 настай дуучин, дизайнер бүсгүй хөх бантикан хээтэй Marc by Marc Jacobs-ын зуны даашинз өмссөн байв. Мөн тэрээр Anita Ko-гийн ягаан алтан, алмаазан шигтгээтэй хадаас маягийн бугуйвч зүүжээ.
Victoria-гийн нөхөр, хөлбөмбөгчин David Beckham хүү Brooklyn-ны хамт Уимбльдоны тоглолт үзэхээр түүнээс хэд хоногийн өмнө Лондонд ирсэн билээ. Дуучин бүсгүйг хэдхэн хоногийн өмнө “Range Rover” компани дизайны кретив захирлын суудалдаа томилсныг бид мэдээлж байсан. Хувцас зохион бүтээгээд гурван жилийн нүүр үзэж байгаа Victoria одооноос “Range Rover” машины дүр төрхөнд өөрийн хувь нэмрээ оруулах болоод байгаа юм.

 Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж