АНУ элчин сайдуудаа яаралтай дууджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

АНУ элчин сайдуудаа яаралтай дууджээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон гадаад орнуудад суугаа бүх дипломат төлөөлөгчийн газруудыг тэргүүлж буй элчин сайд нараа яаралтай дуудаж, хуралдуулахаар болсон нь урьд өмнө Вашингтоны хувьд гарч байгаагүй тохиолдол болсон тухай америкийн хэвлэл мэдээллийнхэн онцолж байгаа юм байна.

Politico сонинд мэдээлснээр АНУ-аас 180 гаруй оронд суугаа 260 элчин сайдын яамд  болон консулын газрын тэргүүн нарыг яаралтай дуудахаар шийдвэрлэж, зөвхөн хугацаа товлох нь үлдэж байгаа нь АНУ-ын Төрийн Департментаас өөрийн түүхэнд анх удаа ийм төрлийн яаралтай хуралдаан зохион байгуулах болж  байгаа нь энэ юм гэж дурдсан байна. 

АНУ-ын дипломат төлөөлөгчийн газруудыг тэргүүлж буй бүх элчин сайдууд бусад тэргүүн нарын уулзалтыг Хойд Африкийн улс төрийн байдал тогтворгүйжиж, Тунисийн засгийн газрыг олон нийт эсэргүүцэн боссон болон Египет улсад жагсаал цуглаан өргөжиж, ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцрохыг шаардаж буй үед болж байгаа юм.

АНУ-ын ням гаригийн телевизийн нэвтрүүлгийн олон сувгаар Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон  Египет улсад “жинхэнэ ардчилал шаардагдаж байгаа тухай” ярьж буйг удаа дараа давтан нэвтрүүлсэн байна. Египет улс олон арван жилийн туршид Вашингтоны найдвартай түнш орон байсан бөгөөд АНУ-ын зүгээс хамгийн их эдийн засаг, цэргийн тусламж, дэмжлэг авч ирсэн орны нэг нь юм.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж