Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Christiano Ronaldo Нью-Йоркт
Christiano Ronaldo өчигдөр Нью-Йоркийн аагим халууныг дэлгүүр хэсч өнгөрөөлөө. 25 настай Португалийн хөлбөмбөгийн од зочид буудал руугаа явахын өмнө Prada, Gucci, Armani-гийн дэлгүүрүүдээр орж, худалдан авалт хийсэн байна. Өнгөрсөн бямба гаригт Нью-Йоркод амрахаар ирсэн Ronaldo-гийн хувьд энэ зун зугаатай, сайхан өнгөрч байх шиг байна. Тэр өнгөрсөн долоо хоногт найз бүсгүй орос загвар өмсөгч Irina Shayk-тэй сүй тавьж, гэр бүлийнхэндээ танилцуулсан билээ. Бас хэдхэн хоногийн өмнө тэр өөрийн twitter хуудсан дээрээ “Би хэдхэн хоногийн өмнө аав болсон. Гэхдээ хүүгийнхээ ээжийг зарламааргүй байна. Та бүхэн миний хувийн амьдралыг хүндэтгэж үзэхийг хүсч байна” гэж бичсэн нь өнгөрсөн долоо хоногийн бас нэгэн том шуугиан болсон. Хөлбөмбөгч залуу хүүгээ цаашид өөрөө өсгөх бодолтой байгаагаа ч дуулгасан.

Christiano Ronaldo сүйт бүсгүйтэйгээ даваа гаригт Нью-Йоркийн экслюзив “Soho House”-ын усан санд өдрийг өнгөрүүлсэн юм. Бас хосууд орой нь Da Silvano ресторанд хооллож, түүнийхээ дараа хувийн онгоц хөлөглөн шөнийн Нью-Йорк хотын дээгүүр нисч, романтик болзоо хийсэн байна.

Ж.НИЛ   
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж