Младичийн хүүгийн байрыг цагдаа нар нэгжжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Младичийн хүүгийн байрыг цагдаа нар нэгжжээ

Серб-боснийн дайны гэмт хэрэгтэн хэмээн нэрлэгдэж буй Ратко Младичийн хүүгийн Белград дахь байранд сербийн цагдаа нар нэгжлэг хийсэн тухай орон нутгийн В92 радио станц мэдээлсэн байна.

Дайны гэмт хэрэгтнүүдийг шүүх сербийн шүүхийн шийдвэрийн дагуу хүү Дарко Младичийн байранд нэгжлэг хийж, Ратко Младичийн орогнож буй газрыг тогтооход тус болохуйц ул мөр хайсан гэж Дайны гэмт хэрэгтнүүдийг шүүн шийтгэх прокурорын газраас гаргасан мэдэгдэлд дурдсан аж.

Сүүлийн 14 жилийн туршид Ратко Младичийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд олон тооны орон байр, цэргийн байгууламжууд, түүний ойр дотнын хүмүүс, хамтран зүтгэгчдийн гэр орныг Серб болон серб-боснийн нутагт нэгжин шалгаж ирсэн байна.
Ратко Младич нь 1992-1995 оны иргэний дайны үеэр серб-боснийн армийн командлагч байсан ба түүнийг Хүн төрлөхтний эсрэг,  хоморголон устгах бодлого явуулж байсан гэж дайны гэмт хэрэгтнээр яллаж, эрэн сурвалжилж байгаа ажээ.

Эх сурвалж: EUROPA PRESS

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж