Xstrata, Rio Tinto нар ажлаа дахин эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Xstrata, Rio Tinto нар ажлаа дахин эхлүүллээ

Xstrata, Rio Tinto нар ажлаа дахин эхлүүллээ
Австралийн уул уурхайн группууд болох “Xstrata”, “Rio Tinto” нар маргаантай татварын асуудлаар тохиролцоонд хүрсэн тул Австрали дахь уул уурхайн төслүүдээ дахин үргэлжлүүлэхээр болсон байна. “Xstrata” компани Queensland-д 186 сая австрали долларын өртөг бүхий уурхайн өргөтгөл хийж байгаагаа үргэлжлүүлэх гэж байна. Харин “Rio Tinto”  компани Баруун Австралийн Пилбара муж дахь төмрийн хүдрийн олборлолтын үйл ажиллагаагаа өргөжүүлж эхлэхээр болсон байна. Австралид 40 хувийн татвар авч эхлэх талаар Засгийн газар нь мэдэгдсэний дараа тус хоёр компани дээрх уул уурхайн төслүүдээ зогсоогоод байсан юм.
Харин шинээр томилогдсон Австралийн Ерөнхий сайд Жулиа Гиллард 40 хувийн татвар авах төлөвлөгөөг өөрчилж нүүрс болон төмрийн хүдрийн компаниудаас 30 хувийн татвар авах шийд гаргасан юм. “Xstrata” компани Австралийн Rollerston West, Sarum болон Wandoan-д нүүрсний олборлолт хийдэг юм. Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах тухай зарласны дараа “Xstrata” компанийн хувьцаа Лондонгийн хөрөнгийн бирж дээр 4.5 хувь өссөн бол “Rio Tinto” компанийн хувьцааны ханш 3.7 хувь өссөн байна.
Т.БАДРАХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж