Бүх нийтийн ажил хаялт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн ажил хаялт зохион байгуулна

Египетийн “Дөрөвдүгээр сарын 6-ны сөрөг хүчний Хөдөлгөөн” 2 дугаар сарын 1-ний өдөр Каир хотод бүх нийтийн ажил хаялт зохион байгуулж, ерөнхийлөгч Хосни Мубаракийг албан тушаалаасаа огцрох хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж Катарын  Аль Язира телевизийн сувгаар мэдээлсэн байна.

Нийслэл Каир хотод сая гаруй хүний жагсаал зохион байгуулах гол зорилготой гэж залуучуудын Дөрөвдүгээр сарын 6-ний хөдөлгөөнийхөн мэдээлсэн байна. Энэхүү хөдөлгөөн нь Facebook-ийн сүлжээгээр хоорондоо холбоо тогтоон хөдөлгөөнөө бий болгосон бөгөөд юмны үнэ өсөлтийн эсрэг, хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудлаар олон нийтийг хамарсан жагсаал цуглаан  зохион байгуулж иржээ.

Каир хотод хэдийгээр өдрийн 15 цагаас өглөөний 6 цаг хүртэл хөл хорих шийдвэр гарсан боловч жагсагчид түүнийг үл ойшоон Тахрирын талбайд шөнөжингөө байсан ба Хосни Мубаракийг ерөнхийлөгчийн албан тушаалаас буух хүртэл талбайд байрлахаа мэдэгдээд байгаа ажээ.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж