Хоёр орны хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тогтмолжуулахад анхаарахаа Төрийн нарийн бичгийн дарга нар санал нэгтэй илэрхийлэв. Монгол Улс хөдөө аж ахуй, боловсрол, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбарт Шинэ Зеландтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, монголын мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, экспортлох чиглэлд Шинэ Зеландын хувийн компаниуд хөрөнгө оруулалт хийх багагүй боломж, нааштай эхлэл байгааг Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар онцлон тэмдэглэв. Монголын дипломат албаны цөөнгүй тооны албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд Шинэ Зеландын Засгийн газрын үзүүлж ирсэн дэмжлэгт талархал илэрхийлж, цаашид эл хамтын ажиллагааг үргэлжлүүлэн тогтмолжуулах хүсэлтэй байгаагаа тэмдэглэв. Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, Шинэ Зеландын ГХХЯ-ны Хятад, Монголын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Грахам Мортон нар уулзалтуудад оролцов хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.
Веллингтон хотноо уулзалт хийв
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар энэ сарын 2-нд Шинэ Зеландын Гадаад хэрэг, худалдааны яамны Байнгын нарийн бичгийн даргын орлогч Жон МакАртур, Тони Брауни нартай Веллингтон хотноо тус тус уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Холбоотой мэдээ