Үжинбү хотод Монгол наадам хийв

Хуучирсан мэдээ: 2010.07.07-нд нийтлэгдсэн

Үжинбү хотод Монгол наадам хийв

Үжинбү хотод Монгол наадам хийв
Өнгөрсөн зургадугаар сарын 27-н буюу  ням гарагт БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдэд зориулан Үжинбү хотод Монгол наадам зохион байгууллаа. Уг үйл ажиллагааг Үжинбү дахь Монгол бүлгэм, Үжинбү хотын Гадаадын иргэдийн дэмжих төв санаачлан эдүгээ гурав дахь удаагаа хийж байгаа бөгөөд баяр наадмын үйл ажиллагаанд БНСУ-д ажиллаж, амьдарч, суралцаж буй 1500 гаруй иргэд ирж оролцов.
Монгол наадам арга хэмжээний гол зорилго Их Монгол Улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх, Монголын соёл, зан заншлыг сурталчлах, Эх орноосоо хол ажиллаж, амьдарч буй өөрийн иргэдийг уулзуулж, Үндэсний уламжлалт баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхэд оршив.
Үжинбү-гийн Наадмыг нээж Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Гэрэл үг хэлж, Монголын төрийн Далбаа мандуулах ёслолын ажиллагаа явуулж, Төрийн Дуулал эгшиглүүлснээр нээлтийн ажиллагаа өндөрлөсөн.
Наадмын үйл ажиллагаанд Аймаг, сумын цолтой нийт 64 хүчин бөхийн барилдаан, Сур харваа, Дааганы уралдаан /5-7 настай хүүхдүүдийг өөрсдийн гараар хийсэн модон мориор уралдуулах/, Шагайн харваа, Сагсан бөмбөгийн тэмцээн, Гар бөмбөгийн тэмцээн, Монгол дууны уралдаан, Солонгос дууны уралдаан тус тус зохион байгуулагдаж иргэд идэвхтэй оролцов.
Баяр наадмын үеэр тус ЭСЯ-наас иргэдэд Нүүдлийн Консулын үйлчилгээг санаачлан явуулж, иргэд паспорт сунгалт, нотариат, итгэмжлэх, төрсний гэрчилгээ зэрэг нэг цэгийн үйлчилгээг газар дээр нь шуурхай авч чадлаа. Өглөө 11:00-16.30 цагийн хооронд явуулсан энэхүү нйлчилгээнд нийт 113 иргэн хамрагдсан байна. Түүний зэрэгцээ Хаан банкны төлөөлөгчийн газар, Гар утасны карт, гар утас шинээр олгох үйлчилгээ, явуулын ресторан зэрэг Монгол иргэдийн эрхэлдэг олон үйлчилгээ зэрэг явагдаж өнгөрөв. Мөн БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн дунд  идэвхтэй ажиллаж, тэднийг зохион байгуулалтад ороход үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол хоёр, солонгос 1 нийт 3 хүнийг Элчин сайдын Өргөмжлөлөөр шагнав.
Нийт арга хэмжээ дулаан, найрсаг уур амьсгалын дунд явагдаж өнгөрсөн гэдгийг ирсэн зочид, наадамчид тэмдэглэн хэлцгээж байв хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж