УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт зарлаад байна. Уг хуралдаанаар хамгийн түрүүнд Тавантолгой ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлах юм байна. Засгийн газраас өргөн барьсан дээрх тогтоолын төсөл анхны хувилбараасаа 100 хувь шахам өөрчлөгдсөн гэж Засгийн газрын гишүүд шүүмжилж байгаа ч хоёр намын бүлгийн дэмжлэгийг хүлээгээд байгаа юм.
Мөн өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Малын индексжүүлсэн даатгал төслийн нэмэлт санхүүжилт" төслийн санхүүжилтийн хэлэлцээр болон "Малын индексжүүлсэн даатгал төсөл"-ийн хөгжлийн зээлийн шинэчилсэн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Эрчим хүчний төслийн нэмэлт санхүүжилт" төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ажээ.
Г.Дарь