Эсийн аргаар мах үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Эсийн аргаар мах үйлдвэрлэнэ

Өмнөд Каролины их сургуулын эрдэмтэд лабораторийн аргаар хүнсний мах гаргаж авахаар ажиллаж байна. Биологич эрдэмтэн, эсийн инженер Владимир Мироновын  удирдан явуулж буй уг туршилт хэрэв амжилттай болвол  бяслагтай, махтай хачиртай талх идэх үед төрдөг гэмшил алга болох гэнэ. Дэлхий дээр малын  тоо толгой улам нэмэгдэж, бэлчээр хомсдож байгаа үед хоол хүнсний хямралаас гарах гарц нь технологийн аргаар хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Уг бүтээгдэхүүн худалдаанд гарвал жинхэнэ махан бүтээгдэхүүнээс хямд байх  гэнэ.  Учир нь туршилтын явц маш амжилттай байгаа  аж. Эрдэмтэд одоогоор цацагт хяруулын эд эсийг  зохиомлоор бүтээгээд байгаа гэнэ. Гэвч цацагт хяруулын махыг амттай болгохын тулд мөн л өөх тос хэрэгтэй тул цаг хугацаа шаардагдах аж.

Харин олон хүмүүс лабораторын мах гэхээр сайнаар хүлээж авах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж