
“The Lemons“ хамтлагийн дуучин Ц.Одбаярыг найзууд нь Одноо хэмээн дууддаг. Түүнийг хар шилгүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин түүний тайзан дээрх салшгүй нэгэн анд бол гялтганасан мөнгөлөг гитар нь. Одноо энэхүү гитараа анх харсан цагаасаа л нэг жил гаруй худалдаж авах санал тавьж байж олж авсан гэнэ шүү. D.C.Rich-ийн мөнгөлөг гялтганасан гитараа Одноо “Irish” pub-д дуулчихаад шатан дээр нь тавьж байгаад алдсан ч эргүүлээд олсон гэнэ. Дурлан байж авсан гитар нь түүнийг тийм ч хурдан орхисонгүй ээ. Ойрын үед “The Lemons” хамтлагийнхан ДАШТ-ын завсарлагаар АПУ-гийн асар, “Irish” pub-д мөн баасан гариг бүр “Brau House” дуулж байгаа ажээ.
Г.Даша