“M Cи Эс” шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

“M Cи Эс” шилдгээр шалгарлаа

“M Cи Эс” компани шилдэг менежменттэй байгууллагаар шалгарлаа

Монголын Менежментийн Холбооноос зохион байгуулдаг оны “Шилдэг менежер”, “Шилдэг менежменттэй байгууллага”, “Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байгууллага”-ыг шалгаруулдаг ёслолын ажиллагаа болж, 2010 оны “Шилдэг менежменттэй байгууллага”-аар М-Си-Эс Холдинг ХХК тодорлоо.

Монголын Менежментийн Холбооноос зөвхөн шилдэгүүдийг шалгаруулаад зогсохгүй манай оронд менежментийн орчин үеийн сэтгэлгээ төлөвших үйл явцад дүн шинжилгээ хийж аж ахуйн нэгжүүдийн менежментийн чадамж, түүний шалгуур үзүүлэлтүүд, туршлага, сургамж, цаашдын зорилгыг тодорхойлох зорилготой уулзалт, зөвлөгөөнийг бизнесийн байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулдаг. Энэ жил ч уламжлал ёсоор “Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг Удирдлагын Академи, МҮХАҮТ, Компаний засаглалын Хөгжлийн Төвтэй хамтран зохион байгуулж, дэмжигчээр Монгол Улсын Татварын ерөнхий газар, Голомт банк, Мобиком корпораци, УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэг оролцсон байна.

Монгол улс бизнест ээлтэй орнуудын 2010 оны жагсаалтанд 2009 оныхоос арав гаруй байраар урагшилж 68 дугаарт жагссанаас үзвэл бизнесийн байгууллагуудын менежментийн чадамж сайжирч байгаагийн нотолгоо бөгөөд дээрх арга хэмжээ ач холбогдлоо өгч байна гэж зөвлөгөөнд оролцогчид дүгнэжээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж