Парламентын 20 жилийн ой болж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Парламентын 20 жилийн ой болж байна

Парламентын 20 жилийн ой болж байна
Төсвийн байнгын хороо хуралдаж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны хорин жилийн ойг тэмдэглэх тухай хэлэлцлээ. Өмнө нь байнгын ажиллагаатай парламентийн тав, арав, арван таван жилийн ойг Улсын Их Хурлын тамгын газар, болон улс төрийн намууд тэмдэглэн ажиллаж байсан аж. Энэ ажлыг улс төрийн намын гишүүдээс бүрдсэн ажлы хэсэг байгуулагдаж зохион байгуулахаар боллоо. Харин ажлын хэсэгт орох гишүүдэд ямар шалгуур тавих талаар зарим гишүүд асууж байсан. Харин одоогоор гоц гойд шалгуур тавиагүй байгаа аж. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Ардчилсан нам, Хувьсгалт нам хоёроос бүрдэх нь УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүд болох З.Алтай, Д.Энхбат, Иргэний зориг намын дарга С.Оюун нарыг төлөөлж З.Алтай гишүүнийг ажлын хэсэгт оруулах санал Д.Энхбат гишүүн тавьж байнгын хорооны гишүүд дэмжсэн. Байнгын ажиллагаатай парламент нэг жилд нийт 100 гаруй хууль баталдаг аж.
Б.Сүх
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж