УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тохоон томилогдож Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан ноён Ларс Бэкстрэмийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Монгол, Финландын найрсаг харилцаа өргөжин хөгжиж байгаа, хоёр талын энэхүү харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч улам өргөжүүлэх ихээхэн боломжтойг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглээд ноён Элчин сайдыг энэ чиглэлд анхаарал тавьж хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж буйгаа онцлов.
Ноён Ларс Бэкстрем Тайланд, Лоас улс болон Европын Холбоонд ажиллаж байсан туршлагатай дипломатч юм. Тэрбээр Монгол, Финландын ард түмэн язгуур үндэс нэгтэйг уулзалтын явцад онцлоод хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүх шатанд улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л чармайлтаа дайчлан ажиллах болно гэдгээ хэллээ. Хоёр орон худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломжтой. Түүнчлэн төрийн өндөр дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээг тогтмолжуулах нь ард түмнүүдийн харилцаанд чухал нөлөөтэйг Элчин сайд онцлоод энэ талаар чармайж ажиллахаа илэрхийлэв.
УИХ-ын дарга мөн өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хоанг Туан Тхинийг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Монгол орон, монгол хэлийг сайн мэддэг дипломатч манай улсад суух Элчин сайдаар томилогдож ирсэнд олзуурхаж буйгаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд тэмдэглээд манай улс Зүүн өмнөд Ази дахь гол түнш орнуудын нэг болсон эртнээс уламжлалт харилцаатай Вьетнам улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг чухалчлан үздэг, хоёр орны ард түмэн хүнд бэрх цаг үед бие биедээ харилцан тусалж ирсэн нь харилцааны гол ололт юм гэдгийг онцлов. Хоёр орны дээд хэмжээний уулзалт удаа дараа болсон, өнгөрсөн онд гэхэд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчилсан нь хоёр парламентын болон найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал алхам болсныг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцлоод ирэх оны нэгдүгээр сард манай оронд болох Ази, Номхон далайн парламентын чуулганд тус улсын Үндэсний Аасамблей анхаарал тавьж төлөөлөгчдөө илгээж оролцуулна гэдэгт найдаж буйгаа хэлэв. Мөн тус улсыг АСЕАН-тай хамтран ажиллах гүүр нь гэж үздэгээ УИХ-ын дарга дурьдаад Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, АСЕАН-ы үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог бий болгох манай улсын санал санаачлагыг Вьетнам Улс дэмжинэ гэдэгт найдаж буйгаа хэллээ.
УИХ-ын даргыг Ази, Номхон далайн парламентын чуулганы даргаар сонгогдсонд нь ноён Элчин сайд баяр хүргээд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв. Хоёр орны төрийн өндөр дээд хэмжээний айлчлал, уулзалт тогтмолжиж байгаа, тэр дундаа парламент хоорондын харилцаа өргөжиж буйд сэтгэл өндөр байдгаа Элчин сайд дурьдаад УИХ-ын даргыг энэ оны арванхоёрдугаар сарын дундуур БНСВУ-д айлчлахыг урьсан Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын урилгыг уламжлав. Мөн дайны хүнд бэрх цаг үед сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж байсан Монголын төр засаг, ард түмэнд Вьетнамын ард түмэн үргэлж талархаж байдгийг Элчин сайд уулзалтын үеэр онцлоод олон улсын бүс нутгийн байдал түргэн өөрчлөгдөж буй өнөө цагт хоёр улс үйл ажиллагаагаа уялдуулж дэлхий дахины хамтын ажиллагаа, энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтын хүчин чармайлтаа нэгтгэх нь чухал байгааг дурьдав.
Элчин сайд Хоанг Туан Тхинь МУИС, ХААИС-д суралцаж төгссөний дээр Москвагийн их сургуулийн Олон улсын эдийн засгийн харилцааны ангийг дүүргэсэн, монгол, орос, англи, солонгос хэлтэй агаад 1983 оноос дипломат албанд ажиллаж байгаа туршлагатай дипломатч юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой мэдээ