
Өчигдөр Youtube сайт хакерийн халдлагад өртжээ. Уг хакерийн бай нь Канадын залуу од Justin Bieber-ын видеонууд байсан хэмээн сайтын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Түүнийг видеонуудыг насанд хүрэгчдийн сайттай холбосон ба үзэгчид уг видеог үзэх үед олон янзын насанд хүрэгчдэд зориулсан сайт руу автоматаар орохоор тохируулга хийсэн байна. Мөн дуучны видеонуудын доод талд сэтгэгдэл хэлбэрээр поп одыг нас барсан гэсэн баннер оруулсан байжээ.
Энэхүү хакерийн хууль бус үйлдлийг Youtube сайтын түншлэгч компани болох Google компанийн мэргэжилтнүүд хоёр цагийн дотор засаж, хэвийн байдалд нь оруулжээ. Мөн тус компанийн мэргэжилтнүүд дахин ийм хууль бус халдлага гарахгүй байх тал дээр анхаарч ажиллахаа хэрэглэгчиддээ амалсан байна.
Н.Наран