“Сингапур-2010”-ын долоон эрх боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

“Сингапур-2010”-ын долоон эрх боллоо

Олон улсын олимпийн хорооноос анх удаагаа зохион байгуулах гэж буй хүүхдийн анхдугаар олимп ирэх наймдугаар сарын 14-26-ны өдрүүдэд Сингапурт болох билээ. Тус наадамд оролцохоор манай улсаас таван эрх аваад байсан бол энэ эрх хоёроор нэмэгдэж, нийт долоон өсвөрийн тамирчин жүдо, триатлон, чөлөөт бөх, бокс, гимнастикийн төрөлд өрсөлдөхөөр ирэх сард Сингапурыг зорих боллоо.
FIG буюу Олон улсын гимнастикийн холбооноос охидын спорт гимнастикийн төрөлд Б.Соёлсайханд эрх олгосон бол өнгөрөгч баасан гаригт мөн FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос манай улсад 100 кг-ын жинд нэг эрх олгожээ. Ингэснээр бөхийн чөлөөт барилдааны 100 кг-ын жинд Монгол улсаас Э.Оюунболд хүүхдийн анхдугаар олимпийн наадамд оролцох болсон байна.

Э.Ууганаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж