Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ

Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Олон улсын валютын сантай тохирсны дагуу төсвийн хүрээний мэдэгдэлд дараах өөрчлөлт оруулахаар болсныг олонхи гишүүн гар өргөн дэмжсэн юм. Тодруулбал, Төсвийн зарлагыг 2011 онд 50.9-40.4, 2012 онд 39.8-39.4, 2013 онд 36-32.3 гэж өөрчлөх. Урсгал зардлын доод хэмжээг 2011 онд 4.9-4, 2012 онд 4.8-4.5, 2013 онд 5-4.1 болгож өөрчлөх.
Төсвийн алдагдлын дээд хэмжээг 2011 онд 4 байсныг 5, 2012 онд 3 байсныг 4, 2013 онд 2 гэж өөрчлөхөөр болсон юм.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт горимын санал гаргаж, уг тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганд анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан ч хуралдаанд оролцсон 15 гишүүнээс нэг нь эсрэг санал гаргаж, цөөнх болов. Ингэснээр Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах боломжийг гишүүн Р.Амаржаргал УИХ-д хараахан олгосонгүй.
Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж