
“Лемонс” хамтлагийнхан хуриманд бэлтгээд завгүй явна. Учир нь тус хамтлагийн гитарчин Тулгаа тун удахгүй хуримаа хийх гэнэ. Чухам ямар бүсгүйтэй хуримлах гэж байгаа нь нууц хэвээр байгаа аж. Тэдний хурим энэ сарын 16-нд болох юм. Иймд “Лемонс” хамтлагийнхан Тулгаагийнхаа хуриманд бэлтгээд завгүй яваа сурагтай. Харин хуримын дараа тэд “Playtime-2010” амьд хөгжмийн наадмын бэлтгэл ажилдаа орох юм байна.
М.Анир