Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дууслаа

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дууслаа

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дууслаа
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дөнгөж сая дууслаа. Хуралдааныг өндөрлүүлэхийн өмнө Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарын мэдээллийг сонслоо.
Сайд Д.Зоригтын мэдээллээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж байсан 2009 оны наймдугаар сард уг орд дээр 450 хүн ажиллаж байсны 350 нь монголчууд. Харин одоо 2250 монгол ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчний харьцаа 70:30 гэсэн харьцаатай аж. Харин жил бүр 12 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, 3000 гаруй хүнийг ажлын байраар хангах асуудал удаашралтай байгаа гэдгийг сайд тодотгов. Мөн Монголын олон компани шатахуун нийлүүлэх, ажлын хувцас нийлүүлэх, хоол хийх зэргээр хангагч компаниар ажиллаж буйг мэдээлэв. УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир энэ үеэр  төсөлд үндэсний компани гэдэг тодотголыг тод оруулж өгөх ёстой. Чили орон яаж хөгжилд хүрсэн бэ гэхээр уул уурхайгаа дагуулж, бэлтгэн нийлүүлэгчээр үндэсний компаниудаа татан оролцуулахад түлхүү анхаарч ажилласан байдаг. Сураг сонсох нь ээ, одоо Оюутолгойн бэлтгэн нийлүүлэгчээр шалгарсан олонх компани нь Канад, Хятадын хөрөнгө оруулалттай, захирлыг нь харахаар монгол хүн байдаг дуулдах юм. Хамгийн томоохон ажлыг хийх компани ч гадаадынхан байгаа гэж дуулдсан. Энэ тал дээр хэрхэн хяналт тавьж байна вэ” гэлээ.
Сайд Д.Зоригт “Бид хөрөнгө оруулагч талтай энэ асуудал ярилцаж, нааштайгаар шийдвэрлэсэн зүйлүүд бий. Тухайлбал, замын төсөл дээр гадаадын компани оруулахаар болоод байсныг цуцлуулсан. Тээвэр зууч дээр ч цуцлуулж байна” гэлээ.
Г.Дарь
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж