
Оросын Холбооны Зөвлөлийн ерөнхийлөгч Сергей Миронов “Орос, Польшийн харилцан ойртох бодлого эргэлт буцалтгүй болох үйлст Коморовский хувь нэмрээ оруулаасай” гэж ярьжээ.
Думын Гадаад бодлогын Комиссын дарга Константин Косачев “Коморовскийн ялалт нь Польш улс харилцаагаа Орос болон Европийн Холбоотой сайжруулах боломжийг бий болгоно” гэсэн байна.
Ерөнхийлөгч агсан Лех Качиньский гадаад орнуудтай харилцаагаа хөгжүүлэх асуудал дээр гол анхаарлаа АНУ руу чиглүүлж байсан бол Коморовский түүний эсрэг байр суурьтай бөгөөд тэр Европийн интегралчлалыг гүнзгийрүүлэхийг шийдвэртэй хамгаалагч бөгөөд үүний төлөө ямар нэгэн буулт хийхэд ч бэлэн байгаа юм гэж Косачев онцолсон байна.
Одоохондоо ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путин хоёрын аль нь ч Польшийн сонгуулийн үр дүнгийн талаар ямар нэгэн үг хэлээгүй байгаа ажээ.
Орос, Польшийн харилцаанд 70 жилийн өмнө Катыньскад болсон олон польш хүний амь насыг хөнөөсөн үйлдэл ноцтой хүндрэл үүсгэж байгаа бөгөөд Сталины тушаалаар Катыньск болон Оросын бусад нутагт 20000 польшийн амь насыг егүүтгэсэн юм.
Эх сурвалж: El Mundo
Бэлтгэсэн Д.Пунцаг