Үндэсний спортын IV их наадмын мөсөн шагайн шигшээ тэмцээн 2010 оны хоёрдугаар сарын 23-24-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт, тэмээн полоны шигшээ тэмцээн Дорноговь аймгийн төвд, Морин уургагч бугуйлч, эмнэг булгиулалтын шигшээ тэмцээн Ховд аймгийн төвд, үндэсний бөх, халх сур, урианхай сур, буриад сур, мөсний шагай, шагайн харваа, ширээний шагаан шигшээ тэмцээнүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулж нийт 1193 тамирчин 153 багц медалийн төлөө өрсөлдөн спортын төрөл тус бүрийн аваргуудыг тодоруулж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, Засгийн газрын мөнгөн шагналаар шагнасан байна. Гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан Үндэсний спортын IV их наадамд 600 гаруй мянган хүн хамрагджээ.
Үндэсний спортын IV их наадмын хаалтын арга хэмжээг 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Монголын тамирчдын өдөр, олимпийн өдөртэй хамтатган тэмдэглэсөн ба их наадмын шигшээ тэмцээнд байгууллагын дүнгээр эхний 6 байр, сайн зохион байгуулсан спортын 3 холбоо, хамтран сайн зохион байгуулсан байгууллагуудыг шалгаруулж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд:
Нэг. Эхний 6 байр эзэлсэн байгууллагаар.
Төв аймгийн Биеийн тамир, спортын газар
Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар
Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газар
Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар
Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрууд эхний 5 байр эзэлж, оноо тэнцсэн Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар, Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын газрууд 6-7 дугаар байрыг тус тус эзэллээ.
Хоёр. Их наадмын шигшээ тэмцээнийг сайн зохион байгуулсан спортын холбоогоор
Үндэсний бөхийн холбоо
Үндэсний сурын холбоо
Шагайн харвааны холбоо тус тус шалгарлаа.
Гурав. Их наадмыг хамтран сайн зохион байгуулсан байгууллагаар.
Тэмээн полон шигшээ тэмцээнийг хамтран сайн зохион байгуулсан Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар,
Уран уурагч, бугуйлч, эмнэг булгиулалтын шигшээ тэмцээнийг хамтран сайн зохион байгуулсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, “Алтайн унага” уяачдын холбоо,
Мөсөн шагайн шигшээ тэмцээнийг хамтран сайн зохион байгуулсан Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар тус тус шалгарлаа.
Үндэсний спортын IV их наадмын шигшээ тэмцээнд
Үндэсний бөхийн шигшээ тэмцээнд 31 байгууллагын 93 тамирчин
Халх сурын харвааны шигшээ тэмцээнд 31 байгууллагын 248 тамирчин
Буриад сурын харвааны шигшээ тэмцээнд 31 байгууллагын 186 тамирчин
Урианхай сурын харвааны шигшээ тэмцээнд 31 байгууллагын 186 тамирчин
Тэмээн полоны шигшээ тэмцээнд 6 байгууллагын 100 гаруй тамирчин
Уран уурагч, бугуйлч, эмнэг булгиулалтын шигшээ тэмцээнд 31 байгууллагын 93 тамирчин
Шагайн харвааны шигшээ тэмцээнд 27 байгууллагын 81 тамирчин
Шагайн харвааны шигшээ тэмцээнд 23 байгууллагын 138 тамирчин
Мөсний шагайн шигшээ тэмцээнд 6 байгууллагын 100 гаруй тамирчин нийт их наадмын шигшээ тэмцээнд 1193 тамирчин, дасгалжуулагчид хамрагдлаа.
ИХ НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО