Б.Халиунболд хүрэл медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Б.Халиунболд хүрэл медаль хүртэв

Манай хойд хөршийн Ангарск хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд мотоциклийн бартаат замын олон улсын тэмцээн “Зодеакийн цом” нэрийн дор амжилттай болж, манай улсаас Б.Халиунболд хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд манай улсаас хоёр тамирчин оролцсон бөгөөд Э.Баяржаргал 85сс ангилалд шагналт тавдугаар байрт шалгарсан бол Б.Халиунболд 125сс ангилалд дөрөвдүгээр байрт шалгарч, харин 250сс ангилалд хүрэл медалийн эзэн болжээ.

П.Ууганаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж