Ева Лонгория гэрлэлтээ цуцлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Ева Лонгория гэрлэлтээ цуцлууллаа

Холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг, “Яахаас ч буцахгүй эзэгтэй
нар” киноны од Ева Лонгория өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нөхөр Тони
Паркераас салах өргөдлөө өгч томоохон сенсаац дэгдээгээд байсан билээ.

Харин тэдний салах асуудал бүрэн шийдэгдэж, хосууд гэрлэлтээ цуцлуулсан тухай өчиглдөр хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.

Хосууд
дөрвөн жилийн өмнө Парист сүр дуулиантай хуримаа хийж байсан ба Ева
Лонгория нөхрийнхөө утсанд ирсэн өөр эмэгтэйн мессежийг уншсанаар салах
өргөдлөө өгсөн хэмээн мэдэгдсэн юм.

Энэ нь зөвхөн нэг удаагийн
явдал биш бөгөөд байнга өөр эмэгтэйчүүдтэй орооцолдож, гэр бүлээс
гадуурх харилцаа үүсгэж байсан учраас жүжигчин бүсгүй тэсэхээ байсан
хэмээн дотны найз нь хэвлэлд мэдээлсэн юм.

Ева Лонгория өөрийн
Ева Лонгория Жаклин нэрээ сэргээж, гэрлэсний дараа авсан Паркер нэрээ
хасуулахыг хүсчээ. Харин салалтын нөхөн төлбөрийн тухай одоогоор
дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байна. Хосууд хүүхэдгүй учраас энэ
асуудал хөнгөхөн шийдэгдэж магадгүй юм.

Тони Паркер “Одоо бид
хоёрын хувьд тун хэцүү цаг үе тулгараад байна. Бид гэхдээ өөрсдийн
хувийн амьдралаа нийтэд дэлгэхийг хүсэхгүй байна” хэмээгээд салах болсон
шалтгааныг түүнээс лавлахад “Энэ бол бид хоёрын хувийн амьдралын
асуудал” хэмээн хариулжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж