Тавантолгой төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Тавантолгой төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Тавантолгой төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Тавантолгойн ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, олонхийн саналаар чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Я.Батсуурь УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн санал дүгнэлтэд тусгасан Хувьцааны 10 хувийг 2010 оны зургадугаар сарын 31-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлсөн үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр адил тэнцүү хувь хэмжээгээр арилжаалах гэсэн заалт нь Монгол Улсын иргэн бүрийг уул уурхайгаас хамааралтай болгочих юм биш биз. Улсын хэмжээнд 35 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй, тэр бүгд Тавантолгойн хувьцааг авна гэвэл яах вэ. Энэ нь эргээд эдийн засгийг сульдуулж, ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засаг бүрэлдэн тогтоход хүргэх аюул дагуулж мэднэ.  Түүний оронд Тавантолгойгоос олсон хөрөнгийг яаж энэ 35 мянган аж ахуйн нэгжийг томруулах тал дээр дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг харгалзан үзэж, хөрөнгө оруулах нь чухал гэв.
Ер нь иргэдийнхээ гарыг хөдөлгөж, ажилтай байлгах бодлого явуулахгүй, стратегийн ордоосоо жаахан юм олуут түүнийгээ иргэдэд тарааж, өгөөд байх нь яавч зөв бодлого биш тул дээрх заалтыг өөрчлөе” гэв. Энэхүү саналыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ч дэмжиж байгаагаа илэрхийлж, цаашид анхаарах ёстой хэмээсэн юм. Гэвч байнгын хорооны хуралдаанаар Тавантолгой төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж буй учраас дээрх заалтыг өөрчлөх боломж байхгүй гэдгийг байнгын хорооны дарга анхааруулав.
Ямартай ч эл асуудал ирэх пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж, батлагдах зам шуударлаа.
Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж