Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар сарын 1

Тэмдэглэлт өдөр

АНУ-д эрх чөлөөний үндэсний өдөр

Эрх чөлөөний үндэсний өдрийг (National Freedom Day) АНУ-д хоёрдугаар сарын 1-нд тэмдэглэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн (Abraham Lincoln) 1865 онд боолчлолыг халах тухай 13 дугаар нэмэлт заалтыг Үндсэн хуульд оруулсан Конгрессийн тогтоолд гарын үсгээ зуржээ. “Гэмт хэрэг хийн шийтгэгдсэн хүмүүст хүчээр тулгахаас өөр боолчлол ба хүчинд автсан албадалт АНУ-ын хил хязаарт, хууль эрх зүйн хамааралтай ямар ч  газар нутагт байх ёсгүй” гэж тэр засварт заасан байна. Эрх чөлөөний өдрийг анх 1942 оны хоёрдугаар сарын 1-нд тэмдэглэсэн ба баярыг албан ёсных болгоогүй байлаа. Тэр цагаас Эрх чөлөөний хонхонд (Liberty Bell) цэцэг өргөх уламжлал тогтжээ.Ерөнхийлөгч Г. Труман (Harry Truman) 1948 оны зургадугаар сарын 30-нд энэ баярыг жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд тэмдэглэж байх баримтад гарын үсгээ зурсан байна. Энэ өдрийг бүх мужуудад тэмдэглэх бөгөөд харин албан ёсны амралтын өдөр биш.

Маврикийн эрх чөлөөний  баяр

Африк ба Мадагаскараас зөөн Маврикийн аралд авчирсан Британийн колонийн боолчууд 1835 онд эрх чөлөөтэй болжээ.

«Долоон өнгөт нутаг» Маврикийн Шамарель тосгоны ойролцоох гарын олон өнгө нь хөрсөн дэх эрдэс бодис ба мателлаас үүсэлтэй. Улаан, шар өнгө нь төмөр, ногоондуу нь зэс ба оливин, үзмийн өнгө нь марганцийн агуулга их байгааг харуулж байна

Их Британийн парламент 1833 онд боолчлолыг халсан ба 1834 оны наймдугаар сарын 1-нээс Британийн эзэнт улсын бүх боолчууд эрх чөлөөтэй болжээ. Британийн мэдэлд байсан Маврикийн аралд боолчлолыг  түүнээс зургаан сарын дараа халсан байв. Боолын эзэд нөхвөр аваад Энэтхэгээс хөлсний ажилчдыг зөөн авчрах болжээ.

Өдрийн ишлэл

"Эрдэмтэд зөвхөн шинжлэх ухаанаар хөөцөлдөх тэр  сайхан цагийн төлөө хундага өргөе!"

(Владимир Михайлович Бехтерев 1857 оны хоёрдугаар сарын 1-нд төржээ)

Профессор В.М. Бехтерев. Санкт-Петербург. 1912 он. Гэрэл зурагчин К.К. Булла
Владимир Михайлович Бехтерев ажлын чадвар ба эрч хүчээр гайхалтай хүн байв. Тэрээр 27 настайдаа профессор, 33 насандаа дэлхийд нэртэй хүн болсон байв. Тэрээр физиологи, невропатологи, сэтгэл зүй, патологид нээлт хийж, өнөөг хүртэл ажиллаж байгаа шинжлэх ухаан, судалгааны хоёр институтыг байгуулжээ. Хаант засгийн үед зүүний үзлээрээ, Зөвлөлт засгийн үед сүнсийн мөнх гэснээр аль алинд нь таарсангүй эрдэмтэн юм.
Үйл явдал

Мария Стюартыг цаазлах яланд I Елизавета гарын үсгээ мутарлав

1587 он: Английн хатан хаан I Елизавета Тюдор (1533–1603) протестант шашныг аврах ба төрийн болон өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс Шотландын хатан хаан Мария Стюартад (1542–1587) цаазлах ял өгсөн шийдвэрт гарын үсгээ зуран түүнийг өөрийн хоёр дахь нөхөр лорд Дарнлийг (1545–1567) хөнөөсөн мөн Британийн  Засгийн газрын эсрэг хуйвалдаан хийсэн гэж буруутгав. Ийм алхам хийхэд түүнд хүнд байсан юм. Учир нь жинхэнэ хатан хаан ба өөрийн хамаатанг цаазлах ёстой байлаа. Тэрээр Марияг өршөөл гуйна гэж хүлээж байгаад эцэст нь цаазаар авах ял өгөхөөр шийдсэн байлаа.

«Бродвейн аялгуу» гэдэг анхны хөгжимт киноны нээлт болжээ

1929 он: Лос-Анджелес хотын Грауманы гэх цуутай Хятад кинотеатрт дэлхийн анхны мюзикл кино «Бродвейн аялгуу» кино нээлтээ хийв. Metro-Goldwyn-Mayer студид найруулагч Гарри Бомон энэ киног бүтээж, продюсер нь Гарри Рапф байсан юм. Театрт дуртай эгч дүү хоёр бүсгүй Бродвейд алдаршихаар мөрөөдсөн мөрөөдөл нь биелэж байгааг бүжиг, хөгжмийн дэсгэр дээр үзүүлсэн нь үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Өнгөт бөгөөд бүтэн  дуутай киноны анхдагч нь энэ байв. Кино нь өнгөрсөн жилийн шилдэг гээд 1930 оны Оскарын шагналыг авсан байв.  Гэхдээ шүүмчлэгчид Холливудын түүхэн дэх хамгийн муу кино гэж нэрлээд дуугүй киноноос дуутайд шилжих үеийн бужигнаан гэж шагналыг нь тайлбарлаж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж