
Өсвөр насны цус сорогч Edward болон түүний дурлалт бүсгүй Bella, хүн чоно Jacob-ын хайр дурлалын тухай өгүүлэх “Twillight” киноны дөрөв дэх цуврал болох “The Twillight Saga: Eclipse” кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн. Тус кино нь нээлтээ хийснээс хойш нийт $175,289,978 ам.долларын ашиг олоод байгаа бөгөөд “Box Office”-ын жагсаалтыг тэргүүлж эхлээд байна. Өнгөрсөн долоо хоногт ашиг орлогоороо тэргүүлсэн шилдэг 10 киног танилцуулж байна. Сонирхуулахад “The Twillight Saga: Eclipse” кино нь энэ сарын 16-нд “Өргөө” кино театрт нээлтээ хийх юм.
1. “The Twilight Saga: Eclipse” кино долоо хоногт $82,545,000 ам.долларын ашиг
2. “The Last Airbender” кино долоо хоногт $53,150,000 ам.долларын ашиг
3. “Toy Story 3” кино долоо хоногт $42,223,000 ам.долларын ашиг
4. “Grown Ups” кино долоо хоногт $26,500,000 ам.долларын ашиг
5. “Knight and Day” кино долоо хоногт $14,000,000 ам.долларын ашиг
6. “The Karate Kid (2010)” кино долоо хоногт $11,500,000 ам.долларын ашиг
7. “The A-Team” кино долоо хоногт $4,275,000 ам.долларын ашиг
8. “Get Him to the Greek” кино долоо хоногт $1,700,000 ам.долларын ашиг
9. “Shrek Forever After” кино долоо хоногт $1,258,000 ам.долларын ашиг
10. “Cyrus” кино долоо хоногт $1,019,445 ам.долларын ашиг
М.Дөл