
Энэ тухайгаа Диего орон нутгийн “Короника” сонинд өгсөн ярилцлагадаа цухас дурдсан байна. Аргентиний хөлбөмбөгийн холбооны хэвлэлийн төлөөлөгчийн үзэж байгаагаар албан ёсоор Диего ажилаа үргэлжлүүлэхгүй, харин энэ асуудлыг Аргентиний хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Хулио Грондона дэлхийн цомын тэмцээн өндөрлөсний дараачаар Марадонатай уулзасны дараа шийднэ гэжээ. Германы шигшээ багт нэрийн төрийн гоол ч үгүй, гутамшигтайгаар хожигдсоны дараа шигшээ багаа тун элгэмсэг хүлээн авсан аргентинчууд Марадонаг ажлаа үргэлжлүүлэх эсэх тал дээр үндсэндээ хоёр хуваагдаад байгаа бөгөөд Марадона сайн тоглогч, харин хэзээ ч сайн дасгалжуулагч болж чадахгүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь ямар ч туршлагагүй тэрбээр муугүй амжилттай дэлхийн аваргад оролцсон учир ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа гэнэ.
Одоогоор Диего Марадона гэртээ амарч байна, дэлхийн аварга өндөрлөсний дараа асуудал тодорхой болох нь ээ.
Ч.ДөлгөөнScore Studio