Шон Коннерийн хөшөө сүндэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.01-нд нийтлэгдсэн

Шон Коннерийн хөшөө сүндэрлэлээ

Их Британийн тусгай ажилтан “James Bond- 007”-гийн дүрийг дэлгэцэнд анх мөнхөлсөн жүжигчин Шон Коннерийн 80 насны ойд зориулсан хөшөөг Эстонийн нийслэл Таллинд босгожээ. Нэрт жүжигчний хүрэл хөшөөг уран барималч Тийу Кирсипуу бүтээсэн бөгөөд бүх зардлыг Эстони дахь Шотландын соёлын клубээс гаргасан байна. Энэхүү арга хэмжээг нээж Эстони дахь Их Британийн элчин сайд  Питер Картер  “Шон Коннери бол британичууд, шотландчуудын бахархал юм” хэмээн хэлжээ. Шон Коннер өөрийн хөшөөнийхөө нээлтэд хараахан ирж амжаагүй ч Эстони дахь Шотландын соёлын клубийн захирал Марта Хаамерад “Таллинд Шотландын соёлын клубээс санаачлан миний хөшөөг босгоход оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн талархлыг илгээж байна” хэмээн ил захидалдаа дурьджээ.

Г.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж