Stoudemire “Никс”-ийг сонголоо

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Stoudemire “Никс”-ийг сонголоо

Амаре Стадмайэр таван жилийн хугацааны 100 сая ам.доллараар үнэлэгдэх гэрээг “Нью-Йорк Никс” багтай хийсэн талаар түүний төлөөлөгч Хаппи Уолтерс Yahoo! Sports-д мэдээлсэн байна.Гэрээ албан ёсоор орон нутгийн цагаар пүрэв гаригт хийгдэж болох бөгөөд ингэвэл чөлөөт агентууд дундаас хамгийн анхны багаа сольсон супер од тоглогч нь Стадмайэр болох юм.
Стадмайэр ингэж Нью Йорк хотод ирсэн нь тус хотын баг Леброн Жеймсийг багтаа авах оролдлогыг хийх болно гэдгийг харуулж байна.
Ирэх улирлын цалингийн цэс тодорхой болтол “Никс” Стадмайэр нарын хоорондох гэрээ баталгаажихгүй бөгөөд пүрэв гаригт албан ёсоор хийгдэх боломжтой болох юм. Энэ нь “Майк Д Антони + Стадмайэр” гэсэн хурдан довтолгооны хувилбар дахиад хэрэгжинэ гэсэн үг юм.

Стадмайэр өөрийн багаас ирсэн саналыг татгалзсаны дараа “Санс” дөрвөн жилийн 18 сая дам.олларын гэрээг Хакким Уорректэй байгуулсан юм. Ерөнхийдөө өнгөрсөн долоо хоногт 48 сая ам.доллараар Фрай Уаррик гэсэн хоёр тоглогчийг “Санс” эгнээндээ элсүүллээ.
Харин “Майами Хит” ямартай ч Амаре Стадмайэрыг авах боломжгүй болж байна. Одоо тэд Крис Бошийн араас явах ёстой боллоо. Гэхдээ “Торонто Рапторс”-ын хүсч байгаа зүйл нь солилцоо учраас “Майами”-д түүнд дүйцүүлчихээр тоглогч бараг үлдээгүй. Магадгүй Майкл Бийсли хамгийн эхний сонголт байж болох юм.
Эс бөгөөс тус баг юун Леброн, Уейдийг хүртэл алдах аюулд орж болно.
Амаре ийнхүү “Никс”-т ирсэн учраас тус баг Бүх оддын довтлогч Дэвид Лийг авч үлдэхгүй нь тодорхой болох шиг. Хэрэв Лийг үлдээхээр болвол маш өндөр үнэтэй сэлгээний тоглогч болох биз. Яг л Марчин Гортат шиг. Гэхдээ түүнээс илүү үнэтэйгээр. Лий ч ийм байдалд орохыг хүсэхгүй.
Гараанд гарлаа гэж бодоход Стадмайэр, Лий гэсэн хослол нуруугаар дээрэлхүүлэх магадлал өндөртэй.
“Никс” ингээд Галлинари, Стадмайэр гэсэн хоёр боломжийн тоглогчтой боллоо. Одоо тэдэн дээр хэн нэмэгдэх бол. Мэдээж энэ бол чөлөөт агентийн дөнгөж эхлэл.

Б.Ялалт

Score Studio

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж