Тавантолгойг ”шулуун зам”-д нь оруулна

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Тавантолгойг ”шулуун зам”-д нь оруулна

Тавантолгойг ”шулуун зам”-д нь оруулна
Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан болно. Түүгээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.  Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж шулуун замд нь оруулахаар төлөвлөсөн байна.
Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарын мэдээлэл зэргийг мөн байнгын хороогоор хэлэлцэх юм байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэцэнэ. Мөн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.
Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ажээ.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын 2011 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2012-2013 оны төсвийн төсөөллийг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх юм байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, удтал хүлээгдсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд,  Байнгын ажиллагаатай Парламентын хорин жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл  зэргийг хэлэлцэнэ.
Д.ОЮУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж