Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

“Булсара” бут авав


Сүүлийн үед нам жим буй “Булсара” хамтлаг өчигдөр болсон Харангын Лхагваатай үдэш буюу “Найзуудаа нааш ир” амьд хөгжмийн наадамд оролцлоо. Томоохон тоглолтод оролцохгүй байгаа тул фэнүүдтэйгээ тэр бүр уулзаагүй удсан “Булсара” тайзан дээр хэр чансаатай хамтлаг болохоо энэ үдэш жинхэнэ утгаар нь харуулаад авсан юм. “Харанга”-ын Лхагваагийн бараг хүү шиг нь өссөн “Булсара”-гийн Тамираа энэ үдэш үсний засалтаараа олны анхааралд эрхгүй өртөөд авна лээ. Бас багагүй жин нэмж, буурь суусан Тамираа “Харанга”-ын Лхагваа ахынхаа гандан бууршгүй стильтэй нэлээд төстэй хувцасласан байв. Ингэхэд “Булсара” бусад үед хаана явна вэ….

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж