АН-ын шинэ сайт ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

АН-ын шинэ сайт ажиллаж эхэллээ

АН-ын шинэ сайт ажиллаж эхэллээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албанаас бүлгийн үйл ажиллагаа, гишүүдийн хийж, гүйцэтгэж буй ажлын талаар иргэд олон нийтэд мэдээлэл өгөх үүднээс www.anbuleg.mn веб хуудсыг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ.

Тус веб хуудсанд УИХ дахь АН-ын бүлгийн танилцуулга, бүлгийн үйл ажиллагаа, бүлгийн хуралдааны албан мэдээ, УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудлаар бүлгийн байр суурь, санал дүгнэлтийг нийтэлж байх юм. Мөн УИХ-дахь Ардчилсан намын гишүүн тус бүрийн танилцуулга, намтар, зургийн цомог, гишүүдийн  тавьсан асуулт, асуулга, санаачилсан хуулийн төсөл, танилцуулга, УИХ болон АН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг тавина. Түүнчлэн гишүүдийн телевиз, FM, хэвлэлд өгсөн ярилцлага, мэдээ аудио болон  видео бичлэгээр байршуулах юм. Түүнчлэн тойрогтоо ажилласан тухай мэдээлэл, сонгогч болон иргэдээс ирсэн хүсэлт, өргөдөл тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг ч цаг алдалгүй байршуулах юм.

Г.Дарь

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж